ЗАВХАН: НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоос 234 азтан тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-16 16:58:34

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймгаас худалдан авалт хийж, цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 234 мянга гаруй баримтаас сугалааны тохиролд 234 баримт таарчээ.


НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчилсэн журмын дагуу "и-баримт" аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр 1 дүгээр сарын 15-ний өдөр орон даяар шууд явагдсан.

 

Тус тохиролд 2024 оны 12-р сарын 1–ээс 2024 оны 12-р сарын 31-ний өдрийн хооронд Завхан аймгаас худалдан авалт хийж, цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 234771 баримт хамрагдсан байна.


Эдгээр баримтуудаас таван орон таарсан нэг, дөрвөн орон таарсан 22, гурван орон таарсан 211 баримт тохиролд таарч 234 иргэн азтан боллоо.


Сугалааны хонжвор таарсан сугалаанд оролцогч нь тохирол явснаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй. "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын З.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа хэмээн Завхан аймгийн Татварын газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ