СЭЛЭНГЭ: Төвийн бүсийн эрүүл мэндийн анхан шатны байгууллагын удирдах албан тушаалтнууд чууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 23 /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймагт төвийн бүсийн долоон аймгийн эрүүл мэндийн анхан шатны
байгууллагын удирдах албан тушаалтнууд удирдлагын менежмент, зохион
байгуулалтын чиглэлээр сургалтад хамрагдаж байна.
Эрүүл мэндийн анхан
шатны байгууллагын удирдлагуудад зориулсан энэхүү
сургалтаар удирдлагын менежмент буюу байгууллагын зорилтыг тодорхойлж, түүнд хүрэх
арга замыг зөв төлөвлөж, ажиллах чиглэлээр
мэргэжлийн багш нар мэдлэг олголоо.
Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоотой хамтран зохион байгуулж
буй энэ удаагийн сургалтыг МСЭМХ-ны Ерөнхийлөгч Ц.Ганхүү удирдаж, сургалтын
чиглүүлэгч багшаар Удирдлагын академийн багш, Удирдахуйн ухааны доктор, дэд профессор
Г.Жаргал, Мандах Их сургуулийн багш, Төрийн удирдлагын ухааны доктор Н.Сэлэнгэ
нар онол, дадлага хосолсон сургалтыг
явуулж байна.
“Сумын эрүүл мэндийн төвийн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах нь”
сэдвийн хүрээнд болсон дээрх сургалтад Сэлэнгэ, Булган,
Архангай, Хөвсгөл, Төв, Дархан-Уул, Орхон аймгийн удирдах албан тушаалтнууд,
Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны эрүүл мэндийн төвийн дарга нар хамрагдлаа.