Өлзийт сумын 10 гаруй өрхийг малжууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Өлзийт сумын 10 гаруй малчин өрхийг “Түмэн сүрэгтэн” төслийн хүрээнд малжуулах ажлыг зохион явуулжээ.
Тус аяныг зохион байгуулагч нь сумын ЗДТГ, ИТХ-ын ажлын алба бол уул уурхай, нөхөн сэргээлт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бурам арвижах” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дээрх айлуудад 120 гаруй тооны бог малыг хуваарилж нэг айлд 12 бог гардуулан өгсөн байна. Ийнхүү Өлзийт сумын өрхийн орлого багатай, өндөр настай, огт малгүй айл өрхийг малжуулж малтай болгожээ.
"“Түмэн сүрэгтэн” малжуулах төслийн хүрээнд малтай болсон айл өрхүүдийн мал түм бумаар өсөж үржиж, тоос нь тэнгэрт тулах болтугай" хэмээн сумын удирдлагууд болох Засаг дарга Т.Эрдэнэбат, ИТХ-ын дарга Б.Өлзийбаатар нар ерөөл өргөв.
Б.Мөнхзул