“Од” драмын дугуйлан шинэ танхимтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
montsame_user@montsame.mn
2015-09-04 15:16:58

Хөвсгөл аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Од” театр драмын дугуйлан багш Г.Даваацэрэнгийн санаачилга Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр шинэ танхимтай боллоо.

Хүүхдийн хөгжил, оролцоог хангахад чухал ач холбогдолтой танхимыг хүүхдийн ордны сургалтын нэг танхимыг иж бүрэн засварлан тохижуулан бий болгожээ. Драмын дугуйлангийн сурагчид өнгөрсөн жил “Муурын байшин” жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд энэ хичээлийн жилд хамгийн сүүлийн үеийн зориулалтын тохилог орчинд хичээллэх боломжтой боллоо.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд