ӨВӨРХАНГАЙ: Өнгөрсөн онд 695 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2023 оноос 34.7 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-02-03 19:19:17

Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/.  Өнгөрсөн оны байдлаар аймгийн Цагдаагийн газарт 695 гэмт хэрэг бүртгэгдэж, 2023 оноос 34.7 хувиар өссөн байна.


Нийт гэмт хэргийн 44 хувь нь аймгийн төвд, 56 хувь нь бусад суманд бүртгэгдсэн бөгөөд Арвайхээр, Хархорин, Уянга, Богд суманд түлхүү үйлдэгджээ. Харин Гучин-Ус, Есөнзүйл, Өлзийт, Бат-Өлзий суманд 8.9 - 2.7 хувь хүртэл буурсан байна.


Бүртгэгдсэн гэмт хэргийн 45 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 33 хувь нь өмчлөх эрхийн эсрэг, 22 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг байгаа бол бусад төрлийн гэмт хэрэг 11 хувийг эзэлж байгаа юм. Гэмт хэргийн илрүүлэлт 66.9 хувьтай байгаа нь өмнөх оноос нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

Холбоотой мэдээ