Зарим газраар салхи секундэд 18-20 метр хүрч шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хагаст өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх
нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур
секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг,
Завхан голын эх, Эг, Үүр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -25-30
градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул,
Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -21-26 градус, Эхийн голын
Баянбүрд орчмоор -4-9 градус, Алтайн өвөр говь, цас багатай газраар -9-14
градус, бусад нутгаар -15-20 градус хүйтэн байна.
Ихэнх нутгаар хүчтэй
салхитай, хүйтний эрч нэмж чангарах тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа
ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулжээ.