ДАРХАН-УУЛ: Дарханд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний Эксим үндэсний нэгдсэн холбооноос "Монгол эв нэгдэл" төслийг 21 аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд өнөөдөр Залуучууд театрт Дархан-Уул аймгийн үндэсний үйлдвэрлэл болон жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч байна.
Орон нутгийн онцлог бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулах зорилготой үзэсгэлэн худалдааг аймгийн ХХААГ-аас зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд зөвхөн Дархан-Уул аймагт үйлдвэрлэдэг гурил, гурилан бүтээгдэхүүн, цагаан идээ, ургамлын гаралтай цай, гар урлал, хувцас урлал зэрэг бүтээгдэхүүн дэлгэжээ. Үзэсгэлэн оройн 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.