ОРХОН: Малчин багийн иргэдэд эрүүл мэндийн чиглэлээр сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-02-07 15:23:51

Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/.Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Насан туршийн суралцахуйн төв, Баян-Өндөр сумын Малчин баг хамтран малчдын эрүүл мэнд, гэр бүлийн боловсролыг дэмжих, цахим ур чадварыг дээшлүүлэх зорилготой сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.


Уг сургалтад Орхон аймгийн Малчин багийн 60 иргэн хамрагдаж зөвлөгөө мэдээлэл авлаа. Багийн малчдад орчин үеийн хүүхдийг хүмүүжүүлэх тухай сурган хүмүүжүүлэх зөвлөгөө, Мал, малын гаралтай чанартай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхдээ бүртгэл, хяналтын үйл ажиллагааг мэдээллийн технологид суурилсан баталгаажуулалт хийх, цахим үйлчилгээний талаарх мэдээлэл, малчдын дунд зонхилон тохиолдож буй халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг сурталчлав.


Мөн малчдын урлаг, гоо зүйн боловсролыг дэмжих “Уулзахын баяр” дуун цэнгүүнийг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ