Нөөцийн махыг 117 цэгээр борлуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-07 16:25:12

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилготой нөөцийн махны худалдааг өнөөдрөөс эхлүүллээ.


2025 онд нийслэлээс 446 цэгээр борлуулахаар төлөвлөснөөс 117 цэг борлуулалтаа эхлүүлж байна. Харин үлдсэн цэгүүдэд энэ сарын 15 гэхэд борлуулж эхлэх аж. Дүүргийн менежерүүд үе шаттай эхэлж байгаа худалдааг иргэдэд төөрөгдөл төрүүлэхгүй зохион байгуулж, мэдээ, мэдээллээр сайтар хангаж, хаягжилтад онцгой анхаарахыг албаныхан сануулжээ.


Энэ жил хонины махыг 11 800, үхрийн махыг 13 800 төгрөгөөр худалдаанд гаргасан бөгөөд нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10 мянган нөөцийн мах бэлтгэсэн байна. Тэгвэл өнгөрсөн жил нийслэлийн 375 цэгээр 6337 тонн мах борлуулсан бөгөөд хонины мах 8900, үхрийн махыг 11350 төгрөгөөр худалдаалж байсан юм. .

Холбоотой мэдээ