Асар том солир Дэлхийг мөргөх магадлал 2.3 хувь байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН![](/files/67a5c7ea9060c.png)
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 7 /Anadolu/. Сансар огторгуйд нисэж буй асар том солир Дэлхийг мөргөх магадлал бага байсан боловч энэ долоо хоногт өссөн талаар хэвлэлүүд пүрэв гарагт мэдээлжээ.
Хөл бөмбөгийн талбайтай ойролцоо хэмжээ бүхий “2024 YR” солир 2032 онд Дэлхийг мөргөх магадлал 2.3 хувь буюу 43-ний 1 байна гэж НАСА-гийн Дэлхий орчмын объектын судалгааны төвөөс мэдээлжээ. Уг солир 2032 оны 12 дугаар сарын 22-нд дэлхийд хамгийн ихээр ойртох үедээ манай гаргийг мөргөх магадлал 1.3 хувь гэж Европын сансрын агентлаг Долоо хоногийн өмнө мэдээлж байсан юм.
Үлэг гүрвэлүүдийг устгасан гэж эрдэмтдийн үздэг солироос хамаагүй жижиг “2024 YR” солир Дэлхийг хүчтэй мөргөх
ажээ. Хэрэв уг солир дэлхийн
агаар мандалд орж дэлбэрвэл ялгарах
энерги нь ойролцоогоор найман мегатон тринитротолуолтой тэнцэх бөгөөд энэ нь Хирошимад хаясан атомын бөмбөгөөс 500
дахин хүчтэй гэсэн үг.
“Дэлхийн түүхэнд солиртой мөргөлдсөн тохиолдол олон удаа болсон байх магадлалтай. Бидний эртний өвөг дээдэс бидний генийн бүтцэд нөлөөлөхүйц үйл явдлуудыг туулж өнгөрүүлсэн байж магадгүй” гэж доктор Лан Дай ВВС телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.