Ган, хөнгөн цагаанд 25 хувийн нэмэлт татвар ногдуулахаа Д.Трамп мэдэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР![](/files/67a9512958457.png)
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 10 /VOA/. АНУ-д нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд шинээр 25 хувийн татвар ногдуулах шийдвэрийн талаар даваа гарагт зарлана гэж Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт мэдэгджээ.
Д.Трамп “Air Force One” нисэх онгоцонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, харилцан ногдуулах татварын талаар мягмар эсвэл лхагва гарагт зарлана гэсэн бөгөөд уг шийдвэр тэр даруй хэрэгжиж эхлэх ажээ. Д.Трамп эхний бүрэн эрхийн хугацаандаа гангийн импортод 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ногдуулж байсан бөгөөд дараа нь Канад, Мексик, Бразил зэрэг хэд хэдэн худалдааны түншүүдээ татвараас чөлөөлсөн юм. Ерөнхийлөгч асан Жо Байден энэ чөлөөлөх квотыг Их Британи, Япон, Европын Холбоог хамруулан өргөжүүлсэн бөгөөд АНУ-ын гангийн үйлдвэрийн хүчин чадлын ашиглалт сүүлийн жилүүдэд буурсан байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт хэлэхдээ, 10 ба 25 хувийн татваруудыг ган, хөнгөн
цагаанд ногдуулж буй одоогийн татвар дээр
нэмж ногдуулах ажээ.
Өнгөрсөн баасан
гарагт Д.Трамп мэдэгдэхдээ, ирэх долоо хоногт хэд хэдэн улсын ган, хөнгөн цагаанд нэмэлт татвар ногдуулна гэж зарласан байна. Гэхдээ улс
орнуудын нэрийг тодорхой дурдаагүй
боловч “бид бусад улстай эрх
тэгш худалдаа хийх” үүднээс татвар
ногдуулна гэжээ.