Зуу гаруй мянган санал хүлээн авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-10 17:13:35

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ, Засгийн газрын шийдвэрээр Монголын татварын албанаас ‘’Татварын хууль тогтоомжийн шинэчлэл” нээлттэй хэлэлцүүлгийг улс орон даяар (нийслэл, дүүрэг, хороо, аймаг, сум) иргэн, хуулийн этгээд бүр хамрагдах боломжийг ханган, бизнес эрхлэгч, салбарын ангилал, үйл ажиллагааны онцлогт тохируулан зохион байгуулж байна.


Хэлэлцүүлэг нь өнөөгийн татварын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгарч буй хүндрэлтэй асуудлаар нээлтэй хэлэлцэж, цаашид татварын хууль, тогтоомжийг сайжруулах чиглэлээр татвар төлөгч, эрдэмтэн судлаач болон татварын харилцаанд оролцогч хувь хүн, хуулийн этгээдтэй санал солилцож, саналыг хүлээн авч боловсруулах зорилготой байлаа. Энэ хугацаанд улсын хэмжээнд 33 татварын алба 187 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, 12900 иргэн, хуулийн этгээд хамрагдаж, 135 335 санал хүлээн авчээ.


Монголын татварын албанаас татварын хууль тогтоомжийн шинэчлэлд оруулах саналыг орон даяар цахим хэлбэрээр энэ сарын 15-ны өдөр хүртэл дараах сувгуудаар хүлээн авна.

Ø цахим http://xn---mta-43dx6gnas.gov.mn/

Ø цахим татварын систем-etax. mta.mn

Ø ebarimt.mn application

Ø google form

“Татварын хууль тогтоомжийн шинэчлэл”-д саналаа өгөхийг ТЕГ-ын Олон нийттэй харилцах төвөөс уриалсан юм. 



Холбоотой мэдээ