“Airbus” компани давхар суудлын загварыг судалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-02-12 18:15:18

ПАРИС, 2025 оны хоёрдугаар сарын 12 /CNN/. Хэрэв та давхар суудалтай онгоцны загвар зургуудыг хараад “боломжгүй зүйл” гэж бодож байсан бол энэ бодлоо өөрчлөх хэрэгтэй болж магадгүй байна. 


Учир нь, давхар суудал байрлуулах санааг сэдсэн гарааны компани болох “Chaise Longue агаарын тээврийн салбарын нүүр царай болдог Airbus” компанитай хамтран эхэн үеийн зарим загварыг судалж байгаагаа өнөөдөр мэдэгджээ.


Энэхүү хамтын ажиллагаа нь уг суудлын загварыг коллежийн оюутны төслөөс бодит зүйл болгоход чухал алхам юм. Chaise Longue-н гүйцэтгэх захирал, зохион бүтээгч Алехандро Нуньес Висенте CNN-д ярилцлага өгөхдөө, Airbus компани давхар суудлын бодит боломжийг олж харж байгаад талархлаа илэрхийлжээ.


Мөн арилжааны нисэх онгоцыг хоёр түвшний суудалтай болгох талаар судалгаа хийж байгааг “Airbus-ын төлөөлөгч баталжээ. Үйл явц эхлэлийн шатандаа явж байгаа тул тэрбээр нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.



Холбоотой мэдээ