Орхон-Сэлэнгийн сав газар, уулархаг нутгаар ялимгүй цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-02-14 08:49:35

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/.  Баруун болон төвийн аймгуудын нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.


Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.


Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -12-17 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7-12 градус хүйтэн, Хангай нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 0- +5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна


Ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Холбоотой мэдээ