ОРХОН: Боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-02-20 11:31:19

Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, "Эрдмин" ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд тус компаниас 27 дугаар цэцэрлэгт 9,3 сая төгрөгийн үнэ бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, асаргаа сувилгаа, бие бялдрын хөгжлийг дэмжих хэрэглэгдэхүүн материалыг хүлээлгэн өглөө.


Мөн 13 дугаар сургуульд хүүхдийн чөлөөт цагаа зөв өнгөрөөх, даалгавар хийх нөхцөл боломжийг бүрдүүлж 6 сая төгрөгийн өртөг бүхий нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж өгсөн байна.

 

1997 оноос өнөөг хүртэл компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор “Эрдмин” ХХК нь Орхон аймгийн иргэдийн нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, аймгийн удирдлагатай хамтран ажиллаж ирсэн. "Эрдмин" ХХК нь 2025 онд хамтын ажиллагааны 12 төрлийн 105 сая төгрөгийн ажилд хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна.


Ташрамд, “Эрдмин” ХХК өнгөрсөн 2024 онд хамтын ажилагааны 13 ажил төлөвлөж бүрэн биелүүлжээ.

 

Нийгмийн хариуцлагын хүрээнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжээс "Эрдмин" компани жил бүр тодорхой салбарт хөрөнгө оруулалт дэмжлэгийг үзүүлсээр байна.


Холбоотой мэдээ