Израил: Шилжүүлэн өгсөн цогцсуудын дунд хүүхдүүдийн ээжийн цогцос байгаагүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-02-21 12:50:18

ЙЕРУСАЛИМ, 2025 оны хоёрдугаар сарын 21 /The Times of Israel/. ХАМАС бүлэглэлийнхнээс нас барсан хүмүүсийн цогцсыг шилжүүлэн авсны дараа Ариель, Кфир Бибас нарын цогцост шинжилгээ хийж, тэдний цогцос мөн болохыг тогтоосон гэж Израилын цэргийн албан тушаалтнууд Бибасын гэр бүлийнхэнд мэдэгджээ.


Гэхдээ Абу Кабирын шүүх эмнэлэгт байгаа гурав дахь цогцос тэдний ээж болох Шири Бибасынх биш байсан гэж Израилын Батлан ​​хамгаалах хүчин /БХХ/ мэдэгдсэн байна. Абу Кабирын мэргэжилтнүүд уг цогцсыг таньж тогтоож чадаагүй. Уг цогцос барьцаанд байсан эрэгтэй, эмэгтэй аль ч хүнийхтэй таараагүй. Энэ бол нэр нь үл мэдэгдэх хүний цогцос” гэж мэдэгдэлд дурджээ.


Шүүх эмнэлгийн дүгнэлт, тагнуулын мэдээлэлд үндэслэн бага насны хоёр хүүг 2023 оны 11 дүгээр сард террорист этгээдүүд “хэрцгийгээр хөнөөсөн гэж холбогдох албаныхан дүгнэснийг БХХ мэдэгдсэн байна. Амиа алдах үедээ Ариэль 4 настай, Кфир 10 сартай байжээ.


Энэ бол барьцаанд байсан дөрвөн хүний цогцсыг гэрээний дагуу буцааж өгөх ёстой байсан ХАМАС бүлэглэлийн гаргасан маш ноцтой зөрчил мөн. Шири болон барьцаанд байгаа бүх хүнийг буцаан өгөхийг ХАМАС-аас шаардаж байна гэж БХХ мэдэгдсэн байна. "Бид энэ хүнд хэцүү цагт Бибасын гэр бүлийнхний уй гашууг хуваалцаж байгаа бөгөөд Шири болон барьцааны бүх хүнийг аль болох ойрын үед чөлөөлөн авахын тулд бүхий л хүч боломжоо дайчлах болно" гэж мэдэгдэлд дурджээ.




Холбоотой мэдээ