ХОВД: Цэргийн алба хаагчдын сэтгэгдлийг сонслоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-02-21 16:36:54

Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/.  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна.

Тэрбээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага болон алба хаагчидтай уулзлаа. 

Батлан хамгаалах сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй нэг чухал ажил бол хугацаат цэргийн алба хаагчийг англи хэл, монгол бичиг, компьютер болон жолооны сургалтад хамруулж буй. 


Уулзалтын үеэр сургалтын үйл ажиллагаатай танилцаж, цэргийн алба хаагчдын сэтгэгдлийг сонсоход олон чиглэлээр өөрийгөө хөгжүүлж байгаадаа баяртай байв. 


Батлан хамгаалах яам 2025 оныг “Эх оронч монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх олон ажил төлөвлөжээ.   


Холбоотой мэдээ