ЗАВХАН: Хүнс үйлдвэрлэгч компани салбарынхаа шилдэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Завхан аймаг 2024 оны үйл
ажиллагааны үр дүнгээр шалгарсан тэргүүний хэлтэс, агентлаг, тэргүүний сум, салбарын
тэргүүний ажилтнуудаа шалгаруулж шагналыг нь гардууллаа.
Төр засгийн бодлого шийдвэр, урт болон дунд, богино хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, орон нутгийн хөгжлийн талаар дэвшүүлсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд идэвх санаачилга гарган, үр бүтээлтэй ажилласан.
Төрөөс үзүүлж буй
үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэж ажилласан Тэргүүний сум, тэргүүний хэлтэс, агентлаг, салбарын тэргүүний ажилтнуудыг мөн шалгаруулан шагнасан байна.
Шагналыг өнөөдөр аймгийн
ИТХ-ын дарга Б.Санжсүрэн, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар гардуулан өглөө.
-Тэргүүний сумаар
Баянтэс, Сонгино, Тосонцэнгэл сум
-Тэргүүний
хэлтэс, агентлагаар аймгийн Татварын хэлтэс, Боловсрол, шинжлэх ухааны газар,
Цагдаагийн газар
-Төрийн жинхэнэ
албаны тэргүүний ажилтнаар Улиастай сумын Товцог багийн түшмэл Ш.Банзрагч
-Боловсрол, соёл,
урлагийн салбарын тэргүүний ажилтнаар Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн бага ангийн багш
Б.Долгорсүрэн
-Эрүүл мэндийн
салбарын тэргүүний ажилтнаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хүний их эмч Д.Балсанжав
-Дэд бүтцийн
салбарын тэргүүний ажилтнаар АУЭХС ТӨХК-ийн Завхан аймаг дахь салбарын ахлах
инженер Д.Лувсандандар
-Хүнс, хөдөө аж
ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтнаар
Отгонтэнгэрийн дархан цаазат газрын байгаль хамгаалагч Б.Налжирмаа
-Төрийн бус
байгууллагын тэргүүний ажилтнаар аймгийн “Даян мэргэн” шагайн харваачдын холбооны тэргүүн,
аймгийн гоц мэргэн Г.Мягмарсүрэн
-Төрийн бус
байгууллагын тэргүүний ажилтнаар Жавхлант цогцолбор сургуулийн биеийн тамирын
багш, аймгийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн Я.Болормаа
-Үйлдвэрлэл,
худалдаа үйлчилгээний салбарын тэргүүний ажилтнаар “Мөнхөд мандаг” ХК-ийн
гүйцэтгэх захирал Ц.Золзаяа нар тус тус шалгарлаа.
Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарын тэргүүний ажилтнаар шалгарсан "Мөнхөд мандаг" ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Золзаяа нь өнгөрсөн жил бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж “Тамир” нэртэй өтгөрүүлсэн шүүсийг үйлдвэрлэж худалдаанд гаргажээ.
"Тамир" нэрийн шүүсийг орон нутагтаа ургадаг байгалийн зэрлэг
жимсээр үйлдвэрлэж байна. Тус шүүс нь чацаргана, нэрс, аньс, чонын элэгний төрөлтэй, дархлаа дэмжих төдийгүй эмчилгээний зориулалттай
юм. Эднийх жилдээ архи шүүс 10 тонн, дарс 20 тонн, 7
тонн орчим цайг ээзгийтэй, ургамлын, сульхиртай гэсэн төрлөөр үйлдвэрлэдэг.
Чацарганын тос бага
хэмжээгээр үйлдвэрлэж чонын элэг, аньс, нэрс, гишүүнэ, хүрэн манжингийн
чанамлыг жилд 30 гаруй тонн үйлдвэрлэж байна. Мөн сургуулийн өмнөх
болон, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайнд жимсний чанамал өтгөрүүлсэн
шүүсээ нийлүүлж байна.
Тамир нэрийн шүүс
Мөнхөд мандаг ХК-ний бүтээгдэхүүнүүд нь Завхан аймагт ирж буй зочид, төлөөлөгчдөд барьдаг бэлэг,
брэнд бүтээгдэхүүн болдгоороо
онцлогтой