"Амьдрахуй" жүжгийг Кизил хотын үндэсний их театр франчайз эрхээр худалдан авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын Кызыл хотын үндэсний их театр БНХАУ-ын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн, “Орфей” театрын бүтээл, найруулагч М.Батболдын найруулсан “Амьдрахуй” драмын жүжгийг олон улсын франчайз эрхээр худалдан авахаар болжээ.
Тус жүжиг өнгөрсөн онд нийт 15 мянган үзэгчид
хүрч, театрын урлагийн мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр
үнэлгээ хүртсэн билээ.
Жүжгийн франчайз гэдэг нь театр, продакшн
эсвэл уран бүтээлч байгууллага өөрийн жүжгийн эрхийг тодорхой төлбөрийн
нөхцөлтэй олгох бизнесийн загварийн хэлдэг. Энэ нь олон улсын театрын
салбарт өргөн хэрэглэгддэг боловч Монголд төдийлөн түгээмэл хөгжөөгүй юм.
“Амьдрахуй” жүжиг нь франчайз эрхээр зарагдах болсон Монголын анхны тайзны
бүтээл болж байна.
Ташрамд дурдахад, “Амьдрахуй” жүжиг Дэлхийн
театрын өдөр буюу гуравдугаар сарын 27-ноос тайзнаа дахин гарах юм байна.