Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-02-27 11:32:25

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр энэ сарын 27-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэв. 


Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд У.Питерс болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суугаа Элчин сайд Д.Даваасүрэн болон албаны бусад хүмүүс угтсан юм. Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд У.Питерс айлчлалынхаа үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. 


Энэхүү айлчлал нь Шинэ Зеланд Улсаас Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын түвшинд 2013 оноос хойш хэрэгжиж буй анхны айлчлал юм. Түүнчлэн Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй айчлал гэдгээрээ онцлог гэж ГХЯ-наас мэдээллээ. 


Холбоотой мэдээ