СҮХБААТАР: Хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Нийт нутгаар цасгүй, хуурайшилт ихтэй байгаа тул хээрийн түймэр гарах эрсдэл их байна. Иймд түймрээс урьдчилан сэргийлэх, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах үүднээс есөн цэгт мэргэжлийн анги, байгууллагын алба хаагчид зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна.
Аймгийн Цагдаагийн
газар, Онцгой байдлын газраас Баруун-Урт, Түмэнцогт, Эрдэнэцагаан сум болон Дарьганга сумын Шилийн богд чиглэлийн хамгийн их өрхтэй, зогчигч тээврийн хөдөлгөөн ихтэй байдаг цэгүүдэд алба хаагчид ажиллаж, түймрийн эрсдэлтэй бүс нутаг руу зорчиж байгаа тээврийн хэрэгслийн жолооч болон иргэдэд хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл өгч, зөвлөн туслах үйлчилгээг тогтмол үзүүлж байна.
2025 он гарсаар Сүхбаатар аймгийн нутагт хээрийн түймэр гурав бүртгэгджээ.