Нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн
хэсгээр секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -8-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +1-4 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар +9-+14 градус, бусад нутгаар +4-+9 градус дулаан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн
аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.