ОРХОН: "Эх орон танаа" тоглолт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойг тохиолдуулан Орхон аймаг олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Өчигдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгчид буудлагын тэмцээн зохион байгуулсан бол өнөөдөр хүүхэд залууст зориулсан үйл ажиллагаа боллоо.
Батлан хамгаалах яамнаас 2025 оныг "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил" болгон зарласантай холбогдуулан Политехник коллеж, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн оюутнуудад "Эх орон танаа" тоглолтыг сонирхууллаа.
Мөн аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дэд
хурандаа Б.Бат-Эрдэнэ оюутан сурагчдад “Цэрэг эх оронч үзэл” сэдвээр мэдээлэл өглөө.