СҮХБААТАР: Арван сумын ундны эх үүсвэрийг тэмдэгжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд тохиодог дэлхийн усны өдрийг угтаж аймгийн Байгаль орчны газар аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-тэй хамтран усны сав газрын захиргаадын туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Усны нөөцийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах, усны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад дээрх уулзалт чиглэжээ.
Уулзалтад Хэрлэн голын сав газрын захиргаа, Буйр нуур мэнэнгийн талын сав газрын захиргаа, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа, Галба-Өөш долоодын говийн сав газрын захиргааны удирдлага, мэргэжилтнүүд оролцож мэдээллээ солилцсон юм.
Цаашид усны нөөцийг хамгаалах талаар асуудлыг тодорхойлж шийдэлд хүрэх, орон нутгийн түвшинд усны нөөцийг зөв зохистой ашиглах, хамгаалах чиглэлээр шийдвэр гаргуулах, нөлөөллийн ажлыг хамтран хийх нь энэхүү хэлэлцүүлгийн үндсэн зорилго. Сүхбаатар аймгийн тухайд зөвшөөрөлгүй гаргасан худгийн тоог тогтоож арга хэмжээ авахаас энэ ажил эхлэх шаардлагатай гэж БОГ-ын дарга Ш.Нямхүү хэллээ.
2021-2024 онд аймгийн хэмжээнд усны нөөцийг хамгаалах чиглэлээр хийсэн ажлаас дурдвал, 13 суманд нийт 38 булгийн эхийг хамгаалсан байна. Энэ ажилд улс, орон нутгийн төсөв болон төсөл хөтөлбөр, хандив тусламжаар нийт 427,5 сая төгрөг зарцуулжээ. Мөн арван сумын ундны эх үүсвэрийг тэмдэгжүүлсэн бол 2025 онд үлдсэн сумдын ундны усны эх үүсвэрт тэмдэгжүүлэлтийг хийхээр төлөвлөжээ.
Аймгийн ИТХ-ын тогтоолоор усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоож, “Уст цэгийн
бүртгэл, тооллогыг
хийжээ. 2025 оны байдлаар Сүхбаатар аймгийн хэмжээнд 3047
худаг, 338
булаг, 41
гол, 441
нуур тойром байна.