ӨВӨРХАНГАЙ: Нутгийн зарим хэсгээр салхины хурд аюулт үзэгдлийн хэмжээнд хүрэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-03-24 13:48:53

Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Арвайхээр сум болон нутгийн хойд хэсгээр цас орж, түр зуурын хүчтэй салхилж байна.


Цаг агаарын энэ нөхцөл байдал үдээс хойш нутгийн өмнөд хэсэг рүү шилжинэ гэж УЦУОШТ-өөс мэдээллээ. Онцгойлон Баян-Өндөр, Өлзийт, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Баруунбаян-Улаан, Богд сумын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа.


Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд нутгийн зүүн болон өмнөд хэсэгт салхины аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч, зарим газраар цас орох бөгөөд 29-ний өдрөөс агаарын температур бага зэрэг дулаарах ажээ.

Холбоотой мэдээ