ОРХОН: Сүрьеэ өвчний талаар мэдээлэл түгээх өдөрлөг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-03-25 10:04:20

Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үе шаттай ажлуудыг зохион байгуулж ирсэн  Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг.


Энэ өдрийг тохиолдуулан сүрьеэ өвчний талаарх ерөнхий мэдээлэл, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох, түгээх зорилгоор өдөрлөг зохион байгууллаа.


Уг өдөрлөгийн үеэр А.Амарын талбайд эрүүл мэндийн салбарын ажилчид мэдээлэл түгээж, иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг уриаллаа.


Орхон аймгийн хувьд сүүлийн үеийн статистик мэдээллээр халдварт өвчний тоо нэмэгджээ.

Өнгөрсөн оны байдлаар аймгийн хэмжээнд халдварт өвчнөөр өвчилсөн 144 тохиолдол гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 10,8 хувиар нэмэгдсэн бөгөөд үүнээс сүрьеэ 8,5 хувийг нь эзэлж байсан бол энэ онд 9,7 хувь болж нэмэгдсэн дүн мэдээ байна.



Холбоотой мэдээ