ОРХОН: Физикийн судлагдахууны "Анги нийтийн чанарын уралдаан"-д түрүүлсэн анги, хамт олны шагналыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-03-27 10:04:52

Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн масс олимпиадад тэргүүлсэн анги хамт олныг урамшууллаа. Масс олимпиадад ерөнхий боловсролын 20 сургуулийн 8, 11 дүгээр ангийн I шатанд шалгарсан 38 бүлгийн 1440 сурагч оролцжээ.


Физикийн судлагдахуунаар хоёр дахь жилдээ зохион байгуулж буй масс олимпиадын үр дүнд сургалтын чанар өмнөх жилээс 1,2 хувиар ахиж, улсын олимпиадад оролцогчдын тоо 3 дахин нэмэгджээ.


Олимпиадын 8 дугаар ангийн төрөлд. Тэргүүн байр V сургууль 8б /бэлтгэсэн багш Ч.Чинбаяр/, дэд байр XVI сургууль 8б /бэлтгэсэн багш Т.Туяа/, гутгаар байр I сургууль 8г /бэлтгэсэн багш Ж.Шинэчимэг/, тусгай байр VIII сургууль 8г /бэлтгэсэн багш Э.Гантуул/


Хувийн сургуулийн төрөлд. Тэргүүн байр "Билигт өргөө" сургууль 8а /бэлтгэсэн багш Д.Үүрцайх/, дэд байр "Эрдмийн сан" сургууль 8а /бэлтгэсэн багш Б.Насандарь/, 11 дүгээр ангийн төрөлд тэргүүн байр V сургууль 11а /бэлтгэсэн багш Н.Сэлэгмаа/, дэд байр I сургууль 11а /бэлтгэсэн багш Ж.Эрдэнэбулган/, гутгаар байр VIII 11г /бэлтгэсэн багш Х.Аянагуль/ тусгай байр VI сургууль 11е /бэлтгэсэн багш С.Төмөрхуяг/


Харин 7 дугаар ангиудын дунд бүсчлэн зохион байгуулсан анги нийтийн уралдааны төвийн бүс. Тэргүүн байр "Эрдмийн сан" сургууль 7а /бэлтгэсэн багш С.Баянжаргал/, дэд байр "Билигт өргөө" сургууль 7а /бэлтгэсэн багш М.Батзаяа/, гутгаар байр VI сургууль 7а /бэлтгэсэн багш Ц.Балжинням/


Захын бүс. Тэргүүн байр XIV сургууль 7а /бэлтгэсэн багш Ш.Бадамгарав/, дэд байр II сургууль 7а /бэлтгэсэн багш М.Буджав/, гутгаар байр Жаргалант ЕБС 7б /бэлтгэсэн багш Б.Мөнгөнтуяа/ нар нар тус амжилттай оролцжээ. Амжилттай оролцсон багш, анги хамт олныг "Зэс эрдэнийн хувь" ХХК 14 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.



Холбоотой мэдээ