Бээжингийн Монгол оюутнууд илтгэл сонсоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛБНХАУ дахь "Монгол оюутны холбоо“ санаачлан энэ сарын 10 -ны өдөр оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюуны мэдлэгийг тэлэх, мэтгэлцээнд бэлдэх, илтгэх чадварыг сайжруулахаар “Залуу манлайлал” илтгэх урлаг, мэтгэлцээний клубын үйл ажиллагааг нээв.
БНХАУ дахь "Монгол оюутны холбоо”-ны харьяа “Залуу манлайлал” клуб БНХАУ-д амжилттай суралцаж буй Монголын оюутан, залуусын илтгэлээр үйл ажиллагаагаа эхэлж байна. Цинхуа их сургуулийн докторант, Бээжингийн Их сургууль, Бээжингийн Гадаад хэлний дээд сургуулийн монгол судлалын багш Х. Сайхансанаа “Оюутнуудад өгөх зөвлөгөө, чөлөөт ярилцлага”, Монголын оюутан залуусын удирдах зөвлөлийн гишүүн Дорнод аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбооны тэргүүн, Э.Болд “Манлайлал ба илтгэх урлаг”, Уран бүтээлийн язгуур нэгдлийн үүсгэн байгуулагч, Хятадын Ардын их сургуулийн оюутан Б.Өсөхбаяр нар “Мэдээллийн аюулгүй байдал залуучуудын амьдралд нөлөөлөх нь” сэдвээр Бээжинд сурч буй оюутан залууст зориулан лекц унших юм.
Бээжин хот. Д.Энхчимэг