"Сүхбаатар аймгийн хөтөч" номыг шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-04-08 10:59:28

Баруун-Урт, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёл, урлагийн хэлтсийн дарга П.Ариунболдын "Сүхбаатар аймгийн хөтөч" номын шинэчилсэн хувилбар гарч, уншигчдын хүртээл боллоо.



Тэрбээр энэхүү номоо есөн жилийн өмнө хэвлүүлж байсан бол өнөөдөр мэдээллээ шинэчлэн баяжуулж дахин хэвлүүлэн гаргаснаа танилцуулж, номынхоо нээлтийг хийсэн нь энэ юм.


Зохиогч хэлэхдээ, Сүхбаатар аймагтай танилцахаар ирсэн хүн бүрийн нутаг орноо таньж мэдэх гэсэн хүүхэд залууст зориулсан томоохон гарын авлага болохуйц мэдээллээр баялаг ном маань олон хүнд дурсамж үлдээх байх. Амьдрал бол аялал, аялал бол дурсамж" юм хэмээн онцлов.



Холбоотой мэдээ