ОРХОН: Сагсан бөмбөгийн U18 насны улсын аварга шалгаруулах тэмцээнд 36 баг өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-09 08:54:06

Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Орхон аймаг анх удаа сагсан бөмбөгийн U18 насны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.


Тэмцээнд 36 багийн 560 гаруй тамирчин, багш дасгалжуулагч хүрэлцэн иржээ.


Орхон аймгийн сагсан бөмбөгийн баг тамирчид улсын хэмжээнд бүх насны ангилалд буюу өсвөр, залуучууд, идэрчүүд, дээд лигт алтан медаль хүртэж байсан амжилттай.


Тухайлбал, Эрдэнэт хот нь 2019 онд сагсан бөмбөгийн дээд лигийн “Эрдэнэт майнерс” багтай болж, 2021-2022 онд мөнгөн медаль, 2022-2023 онд дээд лигийн аварга багаар шалгарч байсан юм.


Мөн Хүүхдийн спортын наадмуудад охид, хөвгүүдийн баг тасралтгүй алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртсэн амжилт үзүүлсээр байна. Түүнчлэн 2024 онд U14, 15, 16, 17 насны шигшээ баг тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн юм.




Холбоотой мэдээ