Булган аймаг 175 сая шоо метр ойн нөөцтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-04-10 12:13:20

Булган, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Булган аймгийн байгалийн ойн нөөц 175 сая шоо метр гэж тогтоогдсон байна.


Ойн сангийн нийт нөөцөд байгалийн ойн нөөцөөс гадна тармаг мод болон бүлэг модны нөөц, хатсан, унасан модны нөөц ордог байна. Булган аймгийн ойн нөөц 175 сая шоо метр байгаагаас ургаа ойн нөөц 162 сая шоо метр, хатсан модны нөөц 9 сая шоо метр, унанги модны нөөц 4 сая шоо метр байна гэж тогтоогдлоо.


Байгалийн ойн нөөцийн 9 сая шоо метр нь налуугийн 1 бүлэг буюу 0-15 хэмд, 81 сая шоо метр нь налуугийн II бүлэг буюу 16-25 хэмд, 66 сая шоо метр нь налуугийн III бүлэг буюу 26-35 хэмд, 100 мянган шоо метр нь налуугийн V бүлэг буюу 35 хэмээс дээш налууд ургаж байна.


Байгалийн ойн нөөцийг модны төрөл тус бүрээр авч үзвэл, шинэс 133 сая шоо метр, нapc 3 сая гаруй шоо метр, хуш 2 сая 700 мянган шоо метр, гацуур 25 мянган шоо метр, хyc 16 сая шоо метр, улиас 58 мянган шоо метр, улиангар 10 мянган шоо метр, хайлаас 52 мянган шоо метр, бургас 366 мянган шоо метр нөөцтэй байна.


Булган аймаг нь зүүн талаараа Сэлэнгэ, Төв, Орхон аймаг, өмнө талаараа Өвөрхангай аймаг, баруун талаараа Архангай, Хөвсгөл аймагтай, хойд талаараа ОХУ-тай хил залган Монгол орны төв хэсэгт Орхон, Сэлэнгэ голын сав газарт оршино. Булган хот нь Улаанбаатар хотоос 336 км, Эрдэнэт хотоос 60 км зайтай байрлана. Булганхан, Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай зэрэг ой хөвчит уул нуруудтай, Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уул нь улсын тусгай хамгаалалтад байдаг. 




Холбоотой мэдээ