Төвийн аймгуудаар салхи секундэд 24 метр давж, шороон шуурга шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж,
бусад нутгаар баруун өмнөөс, секундэд 7-12 метр, Булган, Хэнтийн өмнөд,
Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20
метр, зарим үед 24 метр давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын
хөндийгөөр -1-+4 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн
уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар,
Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5-+10 градус, Их нууруудын
хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18-+23 градус, бусад нутгаар +11-+16
градус дулаан байна.
Нутгийн зүүн хагаст 23-нд хүчтэй салхи, шороон шуурга шуурч,
хуурайшилт нэмэгдэхийг ЦУОШГ-аас анхааруулжээ.