ПСЖ хагас шигшээгийн эхний тоглолтод яллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 30. /ТАСС/. Лондон хотноо өчигдөр болсон Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтод Францын “Пари Сен-Жермен” баг Английн “Арсенал”-ыг 1:0 харьцаагаар хожлоо.
Тоглолтын дөрөв дэх минутанд Усман Дембеле гоол оруулсан байна. Тэрбээр энэ онд 27 тоглолтод оролцохдоо 26 гоол оруулжээ.
Хариу тоглолт тавдугаар сарын 7-нд Парист болно. Хагас шигшээд учраа таарсан Испанийн “Барселона”, Италийн “Интер” багуудын эхний тоглолт өнөөдөр Барселонад, хариу тоглолт тавдугаар сарын 6-ны өдөр Миланд болно.
Харин Аваргуудын лигийн тэмцээний
финалын тоглолт тавдугаар сарын 31-нд Германы Мюнхен хотод болно.
Тус тэмцээний аваргын цомыг эзэмшиж байгаа баг бол Испанийн “Реал” бөгөөд
реалчууд өнгөрсөн оны финалд Германы “Боруссиа” багийг 2:0 харьцаагаар хожсон
юм. “Реал Мадрид” Аваргуудын лигт 15 удаа түрүүлснээр рекорд тогтоогоод байгаа
бол “Арсенал”, ПСЖ багууд ганц ч удаа түрүүлээгүй ажээ.