ХОВД: Мал төллөлт 75.4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-05-01 12:10:45

Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Ховд аймагт одоогийн байдлаар мал төллөлт 75.4 хувьтай үргэлжилж байна.


Энэ онд Ховд аймгийн хэмжээнд 1425.6 мянган хээлтэгч төллөхөөс дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 

1.074.9 мянган толгой мал төллөжээ.


Үүний дотор ингэ 3419, гүү 11646, үнээ 26698, хонь 446457 байгаа бол ямаа хамгийн их буюу 586718 толгой төллөсөн байна.


Ховд аймгийн 17 сумаас Дарви, Булган, Үенч сумын малчид хамгийн олон төл мал хүлээн авсан буюу мал төллөлт нь 86 хувиас дээш байна.   


Одоогоор Ховдод 1029.6 мянган төл бойжиж байна. Судалгаагаар төл бойжилт дунджаар 95.8 хувьтай байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 28597 төл мал хорогдсон бол 36504 толгой мал хээл хаясан байна. 


Холбоотой мэдээ