Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-02 13:34:57

Засгийн газрын ээлжит 53 дугаар хуралдаан өнөөдөр 15.00 цагаас хуралдаж 10 асуудал хэлэлцэнэ.

Хуралдаанаар Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай, Дэлхийн худалдааны байгууллагын протоколд нэгдэн орох тухай, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах асуудлын тухай, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай зэрэг асуудал хэлэлцэх аж. 

Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэх юм байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ