Хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-02 14:43:10

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Ики Ёоүжи 19 хүртэлх насны эмэгтэй шигшээгийн сонгон шалгаруулалт хийж, шинэ баг бүрдүүллээ.

Сонгон шалгаруулалтын гол үзүүлэлт ур чадвар байхын зэрэгцээ цаг барилт, сахилга батыг чухалд тооцож үзсэн гэдгийг Япон мэргэжилтэн онцолсон юм. Мөн  сонгон шалгаруулалтад тэнцсэн охид шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан хэдий ч бэлтгэлийн явцад цаг баримтлал, сахилга батыг сахиж чадахгүй тохиолдолд эх орноо төлөөлөн оролцох боломжгүй гэсэн зарчмыг баримтлахаа дасгалжуулагч сануулав.

Энэ жилээс байгуулсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн эхний том зорилго бол 2018 онд болох Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээн юм. Та бүхэнд 19 хүртэлх насны шигшээ багийн урьдчилсан шатанд тэнцсэн охидыг танилцуулж байна.

1. Ө.Бадамхатан “Арвис”

2. О.Сараа “Туулын том тулнууд”

3. Э.Энхжаргал “Арвис”

4. Б.Ариунжаргал “Монголын тэмүүлэл”

5. Т.Нарантуяа “Монголын тэмүүлэл”

6. А.Бямбазул “Хоромхон”

7. Х. Пүрэвсүрэн “Хад”

8. Ү.Солонго “Хад”

9. Б.Алтжин “Монголын тэмүүлэл”

10. В.Лора “Арвис”

11. Ж.Должинсүрэн “Хоромхон”

12. Б. Ариунжаргал “Хоромхон”

13. Г.Гоомарал “Монголын тэмүүлэл”

14. М.Хэрлэн “Арвис”

15. С.Удвал “Монголын тэмүүлэл”

16. Г.Цолмон “Сургуулиасаа”

17. Э.Энхмаргад “Туулын том тулнууд”

18. М.Минжинсор “Хад”

19. Б.Отгонцэцэг “Хараацай”

20. Б.Отгонбаяр “Хад”

Д.Өлзий

Холбоотой мэдээ