ТӨВ: Гал түймрийн дуудлага, мэдээлэл 4 дүгээр сард 23 бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-05-06 20:06:57

Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой байдлын газарт 4 дүгээр сарын байдлаар обьектын гал түймрийн дуудлага, мэдээлэл 18, ой хээрийн гал түймэр 4, зам тээврийн осол 1 удаа бүртгэгджээ.


Тодруулбал, Обьектын гал түймэр Архустад 1, Аргалантад 1, Батсүмбэрт 6, Лүнд 1, Зуунмодод 5, Сэргэлэнд 2, Жаргалант суманд 1, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Манзушир хийдийн орчимд 1 удаа тус тус бүртгэгдсэн байна.  


Ой хээрийн түймэр Өндөрширээтэд 1, Мөнгөнморьтод 1, Сэргэлэнд 1, Эрдэнэ суманд 1 удаа бүртгэгдсэн бол Аргалант суманд зам тээврийн 1 осол бүртгэгджээ.Тохиолдлын шалтгаан нөхцөл нь урьдчилсан байдлаар цахилгааны буруу холболт, хэт ачаалал, хог, шар өвсөө шатаасны улмаас гарсан байна.


Иймд Төв аймгийн Онцгой байдлын газраас дараах зөвлөмжийг өгч байна.


Хог, хаягдал, шар өвсийг ил гал шатаахгүй байх, заавал зориулалтын хогийн цэгт зөөвөрлөж хаях, хогийг шатааж овор хэмжээг багасгадаггүй. Ингэснээр өөрийн эд хөрөнгө, байгаль орчныг хохироох болно.


Мөн цахилгаан холболтоо мэргэжлийн байгууллагаар найдвартай хийлгэж хуучирч муудсан залгуур, цахилгааны утсыг сольж болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагах хэрэгтэй гэв. 




Холбоотой мэдээ