ХОВД: Жилд 800-1000 орчим өрх Буянт гол дагуу зусланд гарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дулааны улиралд Ховд аймгийн төвд амьдардаг зарим өрх Буянт гол дагуу зусланд гардаг.
Буянт гол нь Ховд аймгийн төвөөс 3-4 км зайд бий.
Судалгаагаар жилд 800-1000 орчим өрх, 3-5 мянга орчим иргэн Буянт гол дагуу зусланд гарч байна.
Энэ жил Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын нутагт Буянт гол дагуу зусланд гарах өрхүүдтэй гэрээ байгуулна. Зуслангийн бүсийн дагаж мөрдөх журмын дагуу тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн зусланд гарахаар заажээ.
Иймд Зөрчлийн тухай хуультай холбогдуулан гаргасан Буянт голын ай сав дагуу дагаж мөрдөх журамд заасан хугацаанаас өмнө зусланд гарахгүй байхыг Жаргалант сумын ЗДТГ-аас анхаарууллаа.