ХОВД: Булган, Үенч, Бодонч голын усны түвшин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-05-13 15:11:32

Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн зарим голын усны түвшин нэмэгдэж, үерлэж байна.

Тодруулбал, энэ сарын 12-ны өдрийн байдлаар Булган голын усны түвшин 326 см буюу өмнөх өдрөөс 38 см-ээр нэмэгдсэн. Мөн Үенч голын усны түвшин 142 см хүрч, үерийн түвшнээс 12 см-ээр давсан бол Бодонч голын усны түвшин 191 см хүрч, өмнөх өдрөөс 3 см-ээр нэмэгдэн давж үерлэж байна. 

Иймээс эдгээр гол дагуу суурьшиж байгаа өрх, байгууллага, иргэдийг аюулгүй байдлаа хангаж, хүүхдийг гол дагуу тоглуулахгүй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс зөвлөлөө.


Дээрх голууд нь Ховд аймгийн баруун бүсийн сумдын нутагт бий. 


Холбоотой мэдээ