Ивээн тэтгэгчдийн нэрэмжит олимпиад явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-03 14:16:35

Сүхбаатар аймагт жил бүр ивээн тэтгэгчдийн нэрэмжит олон төрлийн олимпиадууд зохион байгуулагддаг. Энэ жилийн хувьд сурагчдын 1-р улирлын амралтыг тохиолдуулан 11 дүгээр сарын 3-ны өдөр математик, физик, монгол хэл, англи хэл, биологийн олимпиадууд аймгийн төвийн дөрвөн сургууль дээр нэгэн зэрэг явагдаж байна.

М.Цэрэндорж агсаны нэрэмжит математикийн олимпиадыг түүний гэр бүл үр хүүхдүүд нь ивээн тэтгэж, аймгийн БСГ, Баруун–Урт сумын 4-р БДС-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Аймгийн 16 ЕБС-ийн 400 гаруй багш, сурагчид оролцож байна. Нийт оролцогчдын 30 орчим хувь нь хөдөө сумдуудаас ирсэн, нэрэмжит олимпиадуудад оролцох багш сурагчдын тоо, өрсөлдөх чанар жилээс жилд нэмэгдэж байгааг математикийн зөвлөх багш Б.Ганболд хэллээ.

Олимпиадын бүх төрөл зөвхөн 2-7-р ангийн сурагчид болоод багш нарын дунд зохион байгуулагддаг юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ