“Бүртгэл-Хариуцлага, хамгаалалт” нөлөөллийн аяныг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ГИХГ-аас гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бүртгэлийн хариуцлагыг дээшлүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Бүртгэл-Хариуцлага, хамгаалалт” нөлөөллийн аяныг эхлүүллээ.
Гадаадын иргэдийг байрлуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүнийг ГИХГ-т 48 цагийн дотор бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг цахимаар хийж болох хуулийн зохицуулалттай аж. 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 14310 гадаадын иргэнийг цахим системээр бүртгүүлсэн байна. Энэхүү бүртгэл нь тэднийг хянахаас гадна болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хамгаалах суурь болж байгаа аж.
Түүнчлэн бүртгэлийг үнэн зөв
хийснээр жуулчдын аяллын маршрут бодитой гарах, тэдэнд зориулсан аялал
жуулчлалын бүс байгуулах бодлогыг тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтойг
албаныхан онцоллоо. Тиймээс гадаадын иргэнийг байрлуулж буй зочид буудал,
амралтын газар, аялал жуулчлалын байгууллагуудыг аянд нэгдэж, цахим бүртгэлийн
систем e-mongolia.mn, isf.mn сайтыг ашиглан бүртгүүлэхийг уриалав.