ХОВД: Төрийн албаны ерөнхий шалгалтад 46 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-05-27 10:51:37

Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Төрийн албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг улирал бүр зохион байгуулдаг.  


Үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс 2025 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтыг энэ сарын 22-23-ны өдөр зохион байгуулсан юм. 


Шалгалтыг долоон ээлжээр авсан ба энэ улирлын ерөнхий шалгалтад 152 иргэн оролцохоор бүртгүүлсний 131 нь оролцож, 86.2 хувийн ирцтэй байв. 


Үүнээс 35.1 хувь буюу 46 иргэн шалгалтад тэнцжээ. Шалгалтын үеэр зөрчил гараагүй гэдгийг Төрийн албаны ерөнхий шалгалтын салбар комиссоос мэдээллээ. 

  

Холбоотой мэдээ