СЭЛЭНГЭ: "Шим" цогцолбор хотхоны шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-04 10:31:43

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын 4-р багт шинэ хотхоны шав тавилаа.

 

Энэхүү 415 айлын "Шим" хотхон нь дотроо улсын цэцэрлэгтэй, ногоон байгууламжтай, хүүхдийн тоглоомын талбайтай, дулаан зогсоол бүхий цогцолбор хотхон гэдгээрээ онцлогтой юм.

 

Дээрх бүтээн байгуулалтыг Г.Батбаатар захиралтай “Халада” групп барьж байгуулахаар суурийн ажлаа эхлүүллээ.

 

Тус групп өмнө нь Сүхбаатар суманд барьсан, одоо барьж байгаа 4 блок, 12 давхар “Сүлд өргөө хотхоныг барьж ашиглалтад оруулсан юм.

 

Халада группийнхэн нийт 723 айлын орон сууцыг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд барьж байгуулах их бүтээн байгуулалтыг өрнүүлээд байгаа.

 

Шим хотхон нь аймгийн “Шим” хүнсний үйлдвэр байсан хуучин барилгыг буулган дахин төлөвлөлтөд оруулан барьж байгаа юм.

 

Холбоотой мэдээ