АРХАНГАЙ: Ойн хөнөөлт шавжийн судалгааг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-06-05 16:06:39

Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, тогтвортой хөгжлийн санаачилга ТББ, Сум дундын ойн ангийн инженер, техникийн ажилтнууд хамтран ой бүхий 16 сумын хэмжээнд ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг гүйцэтгэж байна.


Тус ажлын зорилго нь хөнөөлт шавжийн экологи, биологийн онцлог, голомт, тархалт болон  популяцын нягтшилыг тогтоох, 2024 оны тэмцлийн ажлын үр дүнд мониторинг хийх, 2025 онд тэмцлийн ажил явуулах талбайг сонгох юм. 


Аймгийн хэмжээнд судалгааны ажлын дүнд үндэслэн агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж ашиглан улсын төсвөөр 51.5 мян.га талбайд, орон нутгийн төсвөөр 10.4 мян.га талбайд гүйцэтгэхээр энэ оны төлөвлөгөөнд тусгасан.

 

Ой модонд тархсан хөнөөлт шавжийн зүйлээс шалтгаалан 6 дугаар сарын 15-наас эхлэн тэмцлийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ