ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр хотод 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий станц суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-20 14:02:02

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв агаарын чанарын автомат станцтай боллоо.


БНСУ-ын Байгаль орчны яамны буцалтгүй тусламжаар 21 аймгийн төвд агаарын чанарын хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM2.5 буюу нарийн ширхэгтэй тоосонцрын агууламжийг хэмжих, агаарын чанарыг хянах автомат станц суурилуулж байгаа юм.



Энэ хүрээнд БНСУ-ын "Кептек" ХХК нь Арвайхээр хотод 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий станц суурилуулж, ашиглалтад оруулаад байна. Уг автомат станцыг суурилуулахаас өмнө аймгийн УЦУОШТ өдөрт гурван удаа механик байдлаар 20 минутын хугацаанд төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол одоо минут тутамд агаарын чанарын хэмжилтийг 24 цаг тасралтгүй хийж, хянах боломжтой болж байна. 

Холбоотой мэдээ