БУЛГАН: Могод суманд үлийн цагаан оготнын тархалт их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-24 10:02:22

Булган, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Булган аймгийн нийт нутгаар зургаадугаар сарын 21-26-нд +20+36 градусыг давж халах төлөвтэй байгаа бөгөөд Могод суманд царцааны нүүдэл, үлийн цагаан оготнын тархалт их байна.


Бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготнотой нүхний тоо 0.25 га талбайд Булганы Могодод 100-гаас их, Булган, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим нутгаар 20-100, бусад нутгаар 20 хүртэл байна.


Мөн ихэнх нутгаар сибирийн царцаа, бараан далавчит царцаахай ажиглагдсан ба Увсын Малчин, Ховдын Чандмань, Баянхонгорын Гурванбулаг суманд царцааны хэт олшролттой байгаа юм.


Холбоотой мэдээ