УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-11 11:22:49

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 11:05 минутад эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын хуваарийг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзоригоос өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төслийг авч хэлэлцэнэ. Үдээс хойш УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын асуулгын хариуг сонсоно гэдгийг хуралдааныг даргалагч хэллээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж ямар нэг саналтай гишүүн байгаагүй тул тов ёсоор чуулган эхний асуудалдаа орлоо. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр  төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох, малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

Б.Туул

 

 

Холбоотой мэдээ