Сайншанд, Замын-үүд суманд томуу ихсэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-14 11:20:42

Дорноговь аймгийн Замын-Үүд, Хатанбулаг, Айраг, Хөвсгөл, Өргөн зэрэг суманд томуу, томуу төст өвчлөл бүртгэгдсэн талаар аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Дээрх өвчлөлийн талаарх сумдын мэдээллийг харахад Айраг суманд хамгийн өндөр буюу амбулаториор үйлчлүүлэгчдийн 11.5 хувь  томуу томуу төст өвчнөөр оношилогдсон аж.

Мөн  хүн ам ихээр төвлөрсөн Сайншанд,Замын-үүд суманд ч томуу ихсэх хандлага байна. Энэ оны 11 дүгээр сарын 06-ны байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд эмнэлгийн амбулаториор нийт 5112 хүн үйлчлүүлснээс  5.1 хувь нь томуу өвчнөөр  оношлогдсон хэдий ч  ерөнхий дүнгээрээ өмнөх жилийн мөн үеийнхээс 0.3 хувиар тус   буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Хэдийгээр энэ чиглэлийн өвчлөл аймгийн хэмжээнд буурсан байгаач  өвчлөгсдийн 93.9 хувийг 0-15 насны хүүхэд, 83.5 хувь нь 0-4 насны хүүхэд эзлэж байгаа нь эцэг эхчүүд, асрах хамгаалагчид бага насны  хүүхдээ өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, дэглэм бариулах шаардлагатай байгааг албаны хүн санууллаа.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ