Сурагчийн дүрэмт хувцсыг орон нутагтаа үйлдвэрлэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДСурагчийн дүрэмт хувцсыг орон нутагтаа үйлдвэрлэх бүрэн боломжтой тухай Дорнод аймгийн Засаг дарга өнөөдөр мэдээллээ.
Энэ хичээлийн жилд тус аймгийн нийт сурагчийн 80 хувь дүрэмт хувцас худалдан авчээ. Гэрээ хийсэн оёдлын үйлдвэрүүд одоогоор 20 сая төгрөгийн хувцсыг нийлүүлж чадаагүй байна. Дорнод аймгийн хэмжээнд 10 гаруй мянган сурагч байгаагийн 2800 нь амьдралын боломжгүйгээс авч чадахгүй байгаа гэнэ.
Дорнод аймгийн хэмжээнд 10 шахам оёдлын цехэд 62 оёдолчин ажилладаг. Түүн дээр Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв, Политехникийн коллежийн оюутнуудыг дайчилбал орон нутагтаа сурагчийн дүрэмт хувцсыг оёж нийлүүлэх бүрэн боломжтой гэсэн тооцоо судалгааг гаргажээ.
Өнөөдрийн байдлаар сурагчийн дүрэмт хувцасны багцын үнэ 58000-120000 мянган төгрөг байгаа бөгөөд орон нутагтаа үйлдвэрлэдэг болбол үнэ ханш ямар байх, чанартай материал түүхий эдийг хаанаас яаж нийлүүлэх гэхчлэн олон талын асуудлыг судлахаар ажлын хэсгийг байгуулав.
Б.Туяа