Дорнод их сургуулийн математикийн олимпиад болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-15 17:31:42

Математикийн багш Доктор Д.Дашдоржийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан Дорнод их сургуулийн математикийн XI дүгээр олимпиад энэ сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн олимпиад сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх,авьяасыг нээн илрүүлэх, тус сургууль болон, ерөнхий боловсролын сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлж, математикийн болон бага ангийн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан юм.

Олимпиадад 860 сурагч, 31 багш, Хэнтий, Сүхбаатар аймгийн 19 сургуулийн багш, сурагчид оролцож шилдгүүдээ тодруулжээ. Олимпиадад Дорнод аймгийн тавдугаар сургууль багийн дүнгээр тэргүүлсэн байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ